МЭДЭЭЛЭЛ.
- 2015.01.18-нд Аргалант сум, ХАА-ын их сургуулийн багш нарын нөхөрсөг уулзалт , гар бөмбөг, одон бөмбөгийн тэмцээн боллоо.
Гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 5, эмэгтэй 4 баг, одон бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 5, эмэгтэй 4, нийт 72 тамирчид оролцов. Багаараа 1-р байранд ХАА-ын их сургуулийн эрэгтэй эмэгтэй баг, 2-р байранд Авдрантын эрэгтэй, эмэгтэй баг, шилдэг довтлогчоор Аргалант сумын Э.Пүрэвдорж, Б.Сувд-Эрдэнэ, шилдэг холбогчоор Батсайхан, Болормаа нар шалгарч, ЕББДС-д тэмцээн зохион байгуулагчдаас сурагчдын биеийн тамир спортыг хөгжүүлэхэд зориулж 100 000 төгрөгийг сургалтын менежерт гардуулав.
Одон бөмбөгийн тэмцээнд 1-р байрыг Чулуунбат, Долгормаа, 2-р байрыг И.Довдон, Б.Батням, 3-р байрыг Д.Баяр нар шалгарч үзэгчдийн талархалыг хүлээв. Тэмцээнд тэргүүлж, байр эзэлсэн баг тамирчдыг зохион байгуулагчид мөнгөн шагналаар шагнаж, талархал илэрхийлэв. Өөрсдийн арга, туршлагаа солилцсон нөхөрсөг уулзалт тэмцээн үзэгчдийн талархалыг хүлээлээ.
- Сумын ИТХ, ЗДТГ, ХААИС-ийн хамтын ажиллагааны албан тоот гаргаж, тус сургуулийг төгсөөд манай суманд ажиллаж амьдарч байгаа 17 иргэний судалгааг гарган хамтарч ажиллах санал дэвшүүллээ.
- Сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтарсан уулзалт хийв. Уулзалтанд Аргалант сум, Нөхөрлөл САА-ын анхны дарга төр захиргааны ахмад зүтгэлтэн Б.Дамирансүрэнтэй сумын ИТХ-ын дарга Г.Дэгдэвгүнсэл, Засаг дарга С.Сэргэлэн З.Вангүр, Б.Базар-Адъяа, Г.Баасансүрэн, Ж.Пэлжид, Д.Сүхбаатар, Д.Нэргүй, Г.Авирмэд, Д.Базаррагчаа, О.Энхсайхан, М.Батсуурь. Н.Нарангэрэл нарын төлөөлөл оролцож 1977-1978 онд энэ сум, САА-д ажиллаж байсан хүмүүсийн нэрсийн жагсаалт, утасны дугаар, мэдээллийг олж цуглуулах, тэдний намтар, дурсамж, зургийг ирүүлэх зэрэг саналуудыг гарган нэгтгэхээр боллоо.
- Аргалын-Уул багийн ИНХ-ын шийдвэрээр Шар ямаат бүлгийн санаачилгаар жил бүр зоидог Малчны бүлгүүдийн нөхөрсөг уулзалт 2015.01.19-нд боллоо. Зохион байгуулагч малчны Аргалын-Уул бүлгээс малчдын 14 бүлгүүдийн дунд “Шилжин явах цомын төлөө” гар бөмбөг, теннис, буухиа төрлүүдээр нөхөрсөг тэмцээн зохиов.