ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
2025 оны 7 сард Аргалант сум, Лүн сум, Баянхангай сумыг дайран өнгөрсөн байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн өрхүүдийн хохирлын үнэлгээг гарган эрэмбэлж жагсаалтын дагуу дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа билээ.
Төв аймагтай хамтын ажиллагаатай Япон улсын Осака мужийн Изүмисано хотын ард иргэдээс илгээсэн сэтгэлийн хандив болох өргөө цагаан гэрийг Хөшөө багийн иргэн Ё.Магсаржавт Төв аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, ТЗУХ-н дарга Г.Мөнхгэрэл, аймгийн хурлын төлөөлөгч Д.Баярбат, сумын удирдлагууд гардуулан өглөө.
