АРГАЛАНТ СУМАНД “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж буй “Иргэдээ сонсъё” өдөрлөг өнөөдөр буюу 4-р сарын 3-нд Төв аймгийн Аргалант суманд амжилттай зохион байгууллаа .

Өдөрлөгийн хүрээнд сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулав.

Мөн аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг сумын төсөвт байгууллагууд болох Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төв мөн Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн сумын ард иргэдтэй уулзаж, сум орон нутагт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарцын талаар нээлттэй ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд сумын ИТХ-ын Төлөөлөгчид авлига, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах мэдэгдэлд гарын үсэг зурж, аймгийн ИТХ-ын Ажлын албанаас дурсгалын зүйлс гардуулж, ажлын амжилт хүслээ.