Сумын ИТХ-ын 4-р хуралдаан 3-р сарын 21 ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар
1. Сумын Засаг даргын 2024-2028 оны Үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай.
2. Сумын эд хөрөнгийн тооллогын дүн, мэдээлэл, актлах эд хөрөнгийн талаар танилцуулга.
3. Хоршоо хөгжүүлэх сангийн мэдээлэл, зээлийн тэргүүлэх чиглэл. Үйл ажиллагааны төсөв, Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо, болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай.
4. Сумын ГХУСАЗСЗ-ийн тайлан, мэдээлэл
5. Бахархалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн тайлангийн талаар өгсөн үүрэг чиглэлийн биелэлт танилцуулах.
6. “Аргалант сумын ТАХ-ын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр” 2015-2025-ийн хэрэгжилтийн тайлан.
7 .Оршуулгын газруудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл .
8. Сумын жендэрийн салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай, Хүүхдийн төлөө зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай, Хамтарсан багийг шинэчлэн байгуулах тухай тогтоолуудын төсөл түүнийг батлах. Зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.