Хөшөөт 2-р Багийн Иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хурал 2025 оны 01 сарын 10-ний өдөр хуралдаж дотоод зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж шийдвэрлэлээ. Багийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Эрдэнэбилэг ажлын тайлангаа танилцуулж, мэдээлэл хийлээ.
БИНХурлын хуралдааны даргаар М.Зоригтбаатар сонгогдож, багийн Засаг даргын нэр дэвшүүлэх сонгуульд 246 иргэн санал өгснөөс 171 иргэний буюу 71,1 хувийн олонхын санал авсан Л.Эрдэнэбилэгийг Хөшөөт багийн Засаг даргаар нэр дэвшүүлж сумын Засаг дарга Я.Энхбаатарт уламжиллаа.
Мөн БИНХурлын зөвлөлийн бүрэлдэхүүнээр М.Зоригтбаатар, Л.Эрдэнэбилэг, С.Түвшинжаргал, В.Дэлгэр-Очир, Ц.Энхбаатар нар сонгогдсон байна.